Яагаад ч юм таарч байгаагүй залуутайгаа нэг л өдөр таарч бид бие биедээ хайртай болсон. Даанч тэр маань эхнэр хүүхэдтэй. Хариуцлагатай, ухамсартай сайн аав, сайн нөхөр.

Тэднээсээ хэзээч салахгүй би ч хэзээ ч салаасай гэж хүсэхгүй. . . Хэдийгээр гэр бүл үр хүүхэдтэй ч гэсэн хүн хүндээ хайртай болж хайрлаж хүндлэх сэтгэл байдаг юм байна гэж би мэдсэн. Надад чин сэтгэлээсээ хандаж, намайг чин сэтгэлээсээ үнсэж, миний бүх зүйлийг хайрлаж нандигнадаг юм шиг санагддаг. Санаандгүй хөл гараа авчих юм бол загнаад болгоомжтой байхгүй гээд л. . . Хайр ямар байдагыг би төгс мэдэхгүй ч ийм л байдаг байх. Саяхан эхнэр нь гадарлаад уурлаад гэрт нь асуудал болоод сар гаруй уулзаагүй байж байгаад ямарч байсан чамайг нэг хүн хайрлаад л явж байгаа шүү гээд нэхх хөөрхөн санаа алдаад. . .

Уулзахдаа юу ч ярилгүй удаан тэврээд л байсан. Намайг санасан гэдгийг нь мэдэх үнэхээр сайхан байсан. Нэг л өдөр бидний харилцаа дуусгавар болох ч миний зүрх сэтгэлд миний хайрлаж хүндэлдэг сайн, сайхны илэрхийлэл болсон хайр минь үүр мөнх байсаар л байх болно. Хайртай л болохоороо түүний гэсэн юм болгоныг хайрладаг.

Эхнэрт нь хүртэл талархах сэтгэл төрөөд байдийн. Бодуул хүмүүс чам шиг балиар хүүхний талархал хэрэггүй бузар булай гэх байх. . .

Гэхдээ хэнийч мэдэхгүй, хэний ч нурааж чадахгүй тийм л нандин холбоо, хайр хүндэтгэл бидний дунд байдаг