Арваннэгдүгээр сарын 17-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн хэсэгт улсын хилээс 11км-т автомашин болон мотоцикльтой таван этгээд ан хийх зорилгоор явж байсныг хилчид саатуулж хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна. Мөн энэ сарын 21-ний өдөр тус хилийн хэсгээс 12 км-т ан хийх зорилготой явж байсан нэг автомашинтай иргэдийг саатуулах үеэр нутгийн гүн рүү зугтсан хэрэг гарчээ. Энэхүү зөрчлийн талаар Дорноговь аймгийн цагдаагийн газар, Эрдэнэ сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэнээр Дорноговь аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн уг иргэдийг саатуулан, шалгаж эхэлжээ.