Та бидний сайн мэдэх “Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай” зэрэг олон сайхан дуугаараа олноо танигдсан МУСТА, дуучин Д.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжигийн анхны бие даасан тоглолт 12 дугаар сарын 2-нд "Тусгаар тогтнолын ордон"-д болох гэж байна. "Хүсэл биелнэ” тоглолт ганцхан удаа болох бөгөөд урилгаар МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Амаржаргал, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нар болон “Outlaw” хамтлаг оролцох юм. Тоглолтын тасалбарыг “Тусгаар тогтнолын ордон”-ы кассаар болон 1900-1950 үнэгүй хүргэж өгч байна.

Дашрамд өгүүлэхэд, дуучин Мөөжиг 12 дуутай “Хүсэл биелнэ” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа. Тэрбээр сонсогчдын сайн мэдэх “Аж богдын харуул” дууг шинэчлэн дуулсан нь хит болоод байгаа билээ.