Сүүлийн үед монголын кино урлагт шинэ соргог бүтээлүүд ихээр төрөн гарч билээ. Кино шүүмжлэгчид сонирхогчид эдгээр шил шилээ даран гарч буй уран бүтээлүүд улам бүр чанаржиж буйгаас гадна монголын кино зах зээл өөрөө маш том өрсөлдөөнийн талбар болж буй талаар хэлж байгаа юм. Өрсөлдөөн их байх тусмаа аливаа зүйлс илүү хүчирхэгжиж чанарждаг билээ.

Тэгвэл дахин нэг гайхалтай уран бүтээл төрөн гарч буй нь найруулагч Р.Эрхэмбүрэнгийн найруулсан "Хүсэл" УСК юм. Энэхүү киноны продюсерээр Б.Буянжаргал, асс найруулагчаар Р.Отгонбаяр, туслах найруулагчаар А.Бямбабаяр, дууны найруулагчаар О.Цэгмэд, нүүр будагчаар Ц.Одонтунгалаг зэрэг мэргэжлийн баг хамт олон ажиллажээ.

Гол дүрийг сүүлийн үед олон ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөн чадварлаг жүжиглэлтээрээ олны танил болоод байгаа жүжигчин Б.Болорчулуун, М.Наранмөнх, Г.Алтандуулга, Т.Нямдорж зэрэг уран бүтээлчид тогложээ. Монголын кино урлагт тэсрэлт хийх тус бүтээл ирэх сарын дөрөвний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна

www.Urlag.mn