Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлсэн "Консананс" хамтлагийн залуучууд монголчуудыг шуугиулж байна. Тэд монголдоо ховорт тооцогдох попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэднийг дэлхийн энтэй дуучид болно гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс цөөнгүй байгаа билээ.

Учир нь монголын шоу нэвтрүүлгийн түүхэнд хувьсал хийгээд байгаа "Авъяаслаг монголчууд" шоу нэвтрүүлэгт тус хамтлагийн залуус шүүгчид болоод үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хамтлагийн залуус хагас шигшээд буюу шилдэг 32-т шалгарч үлдсэн бөгөөд шалгаруулалт 11 сарын 29-ны өдөр буюу энэ бүтэн сайн өдөр болох юм. Тэдний хоолойн ур чадвар дэлхийд үнэлэгдэх монгол авъяас гэдэгт эргэлзэхгүй байна. "Консананс" хамтлагийн залуусаа дэмжиж та бүхэн саналаа өгөөрэй.

www.Urlag.mn