НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамтарсан анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үеэр олон нийтийн цагдаагийн 224 ажилтнуудын нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, дүгнэн цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж санал хүсэлтийг сонсч олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас уриалга гаргажээ.

Мөн зөвлөгөөнд цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн “Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал”, “Шударга Монгол цагдаа” ТББ-ын захирал Г.Мичид “Цагдаа иргэдийн хоорондын харилцаанд нөлөөж буй хүчин зүйл” сэдвээр лекц орж, санал асуулга явуулсан байна. Түүнчлэн идэвхи санаачлагатай, бусдыгаа манлайлан ажилласан олон нийтийн цагдаагийн ажилчдыг хүндэт үнэмлэх болон баярын бичгээр шагнажээ.

Энэ үеэр идэвх санаачлагатай, бусдыгаа санлайлан ажилласан олон нийтийн цагдаагийн ажилта С.Лхагвасүрэн, Т.Алтансүх, Г.Гантуяа нарыг НИТХ-ын "Хүндэт үнэмлэх"-ээр, Л.Гомбодорж, Х.Энхсаруул нарыг ЦЕГ-ын Нийтийн хэв жура хамгаалах албаны "Талархал"-аар, Г.Тэмүүжин, Б.Жаргалбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын Улаанбаатар хотын цагдаагийн газрын "Баярын бичиг"-ээр тус тус шагнаж урамшуулсан байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархсна илэрхийлж, олон нийтийн цагдаагийн ажилтнуудад ажлын амжилт хүч үйл ажиллагааг өндөрлөлөө.