ДЗМОУБ-н Эдийн засгийн төсөл бүлгээр ажилладаг бизнесийг дэмждэг.

Бүлгээр ажиллах нь нэг нэгнийгээ нөхөж ажиллахаас гадна олон ам бүлийг орлоготой болгодог ач холбогдолтой. 2002 оноос хойш 22 бүлгийн 226 гишүүдийг менежмент болон техник хэрэгслээр дэмжсээр ирсэн. 2015 оны санхүүгийн жилд хүнсний ногооны салат үйлдвэрлэдэг иргэдийн бүлэгт төхөөрөмж, МСҮТ-н фермерийн ангийн 60 сурагчдын бүлэгт хүлэмж, модон эдлэл, тавилгын цехэд хөрөө рам зэргийг хандивлан дэмжиж ажиллаа.