Нүүрний ядрангуй төрхийг арилгахын тулд нүүр, хүзүүний арьсанд тос түрхээд, дээрээс нь усаар үл ялиг сүршин чийглэж арьсаа сэргээнэ. Түүний дараа өдрийн цагаар хэрэглэдгийгээ бодвол цайвар өнгийн шахмал дэвсгэр өнгө тавих хэрэгтэй. Энэ нь “сэтгэл хөдөлгөм” харагдуулдаг ба хүзүүний арьсыг цээжний ил хэсэгтэй нийлэмжтэй болгож өгдөг. Дэвсгэр өнгөө хуурай поролон илбvvрээр арьсанд бага багаар нь хөнгөн шахаж тавина. Уруул, зовхинд ч гэсэн тавихаас гадна эрүүнээс хүзүү рүү, чамархайнаас чих рүү шилжих хэсгүүдэд дэвсгэр өнгийг маш сайн шингээж өгөх хэрэгтэй.

Тод харагдах сэвх, батга, мөн нүд, уруулыг тойрсон үрчлээс, зураасыг шахмал дэвсгэр өнгө юм уу зориулалтын далдлагч кремээр түрхэлт хийж дарна.

Yүний дараа цайвар пудрийг өдлөг илбүүрээр зөвхөн нүүрэндээ сантиметр сантиметрээр ахиулан тавина. Ялангуяа хамрын угалзны хавьд нямбай гvйцэтгэх хэрэгтэй.

Одоо та хөмсөгний харандаагаар хөмсгөө нүдний угаас булан руу дагуулан дээш чиглэлтэй будах хэрэгтэй.

 

Үргэлжлэл...