-Л.ЭНХ-АМГАЛАН: БОНДЫН ШАЛГАЛТЫН ДҮНГ ЯРИХ ГЭХЭЭР АН-ЫНХАН ЗУГТАЖ БАЙНА

 

Хөгжлийн банкныхан бужигнаж эхэллээ. Тэдний сандрал энэ удаад айдас болж хувирсан байх. Учир нь УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тус банкинд хийсэн шалгалтынхаа дүнг өчигдөр олон нийтэд танилцуулав. Энэ удаагийн сандрал, бужигнаан ганцхан Хөгжлийн банкны асуудал биш. Учир нь тэдний “удирдлага” болсон АН- ынхан ч бас айдаст автаж эхэлсэн нь лавтай. Тиймдээ ч ажлын хэсгийн дүгнэлт гараад удаж байгаа ч их, бага олон хуудуу нь энэ банктай холбоотой учраас АН-ынхан байж болох бүх байдлаар танилцуулга хийхэд нь садаа болсоор өнөөдрийг хүрсэн.

 

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны шалгалтын дүн олон нийтэд ил болно гэдэг нь АН-ынхан төрийн эрх барьж байхдаа төсвийн гадуур яаж төсөв үүсгэж, ямар замаар, хөрөнгийг хэрхэн үрэн таран хийсэн нь тодорхой болно гэсэн үг. Энэ бол таамаг төдий яриа биш, баримт бүхий материал учраас олон хүн айдаст автах нь тодорхой. Учир нь энэ шалгалтын дүгнэлт дотор олон хуудуу, хууль бус үйлдлийн талаарх баримт бэлхнээ бий. Улсын нэрээр гаднаас их хэмжээний бонд босгосон ч тэндээс тэр хэрээр мөнгө дутсан, түүнийг нь төсвийн хөрөнгөөс нөхсөн гээд дурдаад байвал олон баримт байна. Ямартай ч үүний мөрөөр хуулийнхан орж, улсын хөрөнгө ямар замаар буруу гараар урссаныг тогтоох биз. УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн “Морин цаг”-т УИХ- ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцож, “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаар мэдээллээ. Үүний өмнө буюу өчигдөр товлосон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанааролонулсынзах зээлдгаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой байв. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй гишүүд картаа сугалан гарсны улмаас байнгын хорооны ирц бүрдэлгүй энэ асуудал хойшилсон юм. Өөрөөр хэлбэл, тус банкинд хийсэн шалгалтын дүнг олонд хүргэхгүй байх сонирхол АН-ынханд байсан нь эндээс тодорхой байлаа. Энэхүү ажлын хэсэг нь Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан ахалж, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд бүрэлдэхүүнд орж ажиллажээ.

 

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, 10 гишүүний дөрөв нь дүгнэлтэд гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэхдээ “Хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадаагүй мэтээр буруу мэдээлэл хийлээ. Хурлын тэмдэглэлийг гишүүдэд тараасан. Энэ асуудал хоёр удаа хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэрнээ яагаад хойшилсон, АН-ынхан картаа сугалж гараад асуудлыг хойшлуулах байдлаар хандаж байгааг ойлгохгүй байна, бас харамсч байна. Ажлын хэсгийн гишүүд таван удаа хуралдахад бүгд байр сууриа илэрхийлсэн” гэлээ. Ажлын хэсэг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дөрвөн дүгнэлт дээр үндэслэн дүгнэлтээ гаргасан байна. “Тухайлбал, “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас 2014, 2015 онд хийсэн хоёр удаагийн шалгалт, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж шалгасан тайлан, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн хүрээнд дүгнэлтээ гаргалаа. Ямар нэг улс төрийн ашиг хонжоо хайсан, хэн нэгнийг буруутгасан зүйл байхгүй, улс төрийн зорилгоор ажлын хэсэг ажиллаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж Л.Энх-Амгалан гишүүн онцлов. Түүнчлэн “УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэхгүй байна. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай, гэтэл ихэнхэд нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгосон байна. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжүүлсэн байна” гэж гишүүд мэдээллээ.

Ажлын хэсгийндүгнэлтэддурдсанаар олон зөрчил дутагдал гарчээ.

Тухайлбал, -Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн

хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн. -1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1.494.6 сая ам.долларын орлого орсон байна. 5.4 сая ам.доллар нь хаашаа алга болсон, юунд зарцуулсан нь тодорхойгүй учраас үүнд ҮАГ акт тавьсан байна. -Хөгжлийн банк нь Японы хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений (290 орчим сая ам.доллар) бонд арилжаалахын тулд Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд (ОУХАБ, JBIC) “Самурай” бондын 19.2 хувь буюу 5.7 тэрбум иенийг шууд (55.7 орчим сая ам.доллар) суутгуулсан байна. “Самурай” бонд гаргах шаардлага байсан эсэхэд тусгайлан аудит гарган дүгнэлт хийлгэх шаардлагатай.

 

-Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгаламжийн хүүнээс 2.5-3 пунктээр доогуур байршуулсан. Ямар шалгуураар аль банкинд байршуулсныг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

 

-Шинэ төмөр замд 200 сая ам.долларын санхүүжилт олгосон ч зарцуулалт нь тодорхойгүй.

 

-Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт хамааралгүй Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл, МИАТ ХХК-д Боинг-767 онгоц худалдан авахад 84.3 сая ам.доллар олгосон.

 

-”Чингис” бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөх зээлд зарцуулсан. Гэтэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмждөө Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн байна.

 

-Түүнчлэн гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэж байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан гэх алдаа дутагдал олон гарсныг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан гэж гишүүд мэдээллээ. Ямартай ч УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн ийнхүүХөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнд олон зүйл илэрсэн гэдгийг ийнхүү мэдээллээ. Харин цаашид УИХ болон Засгийн газар, цаашлаад хуулийнхан хуудуутай олон асуудлын мөрөөр орж, үнэн мөнийг тогтоох эсэхийг харах л үлдлээ. Харин бид Хөгжлийн банктай холбоотой хууль бус үйлдлийн талаар дараагийн дугаарууддаа баримт дурдан өгүүлэх болно.

 

М.Өнөржаргал

 

 

- See more at: http://www.unen.mn/content/57023.shtml?alias=unen#sthash.Zp2fiSiA.dpuf