УИХ-ын гишүүд тойрог руугаа ойр ойрхон шогшиж, хэдэн “бор” сонгогчоо эргэж тойрох, аргадаж тойглох давтамж нь ойртов.

Тэдний хажуугаар ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогчид завсар зай олдвол өөрийгөө харуулчих санаатай энэ тэрүүгээр явж, сайн хүн болж харагдах бүх аргыг хэрэглэж явна. Энэ бол сонгууль хаалга тогшиж байгаагийн илрэл.

Харин иргэд сонгосон гишүүнийхээ ч, хэн нэгэн горилогчийн ч гар руу харсаар угтдаг болсон нь бодит үнэн. Энэ нь бол үе үеийн сонгуулиар улстөрчдийн сургасан муу зан. Улстөрчид өөрсдөө сонгогчдыг ийм болгож хүмүүжүүлсэн билээ.

Арав, хорин жил бизнес хийж, хуруу хумсаа хугалах шахаж явж цугауулсан хэдэн төгрөгөө сонгуульд зарцуулчихдаг, мөнгөөр зодож УИХ-д орж ирдэг явдал сүүлийн жилүүдэд хавтгайрсан. Намдаа хэдэн зуун сая, тэрбумаар нь хандив өргөж байж сонгуульд нэр дэвших эрх олж авдаг, тэгээд өөрийгөө сурталчилж таниулах, сонгогчдын саналыг татахын тулд мөн л баруун солгойгүй мөнгө цацсаар гарч ирсэн нөхдийн тухай бишгүйдээ л ярьж, бичсэн. Ингэн ингэн төр рүү зүтгэхийн хэрэг юусан билээ.

Бизнесээ хийгээд явж байвал нэр цэвэр, чих амар, сайхан амьдраад явчих боломжтой юм биш үү. Гэтэл яагаад энэ бүхнээ орхиод, хурааж цуглуулсан хэдээ үрэн таран хийгээд төр рүү зүтгээд байна вэ. Тэднийг ийм ашигтай бизнес, элбэг хангалуун амьдрах боломжоо орхин хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй, шалихгүй цалинтай улс төрийн ажил руу зүтгэснийг нь гайхаж дээрх асуултыг тавьдаг байсан нь ч сүүлийн үед үгүй болж, одоо бол ийм л байх ёстой мэт нүд, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болжээ.

Яг үнэндээ УИХ-ын гишүүний ажил тэгж дурлаад байхаар алба мөн үү. Нэгэн цагт УИХ-ын гишүүн байсан, Үйлдвэр худалдааны сайдаар ч ажиллаж асан Б.Жаргалсайхан “Өвлийн өвгөн шуудайтай мөнгө тарааж өгдөг юм шиг ойлгоод УИХ руу уралдаад байх юм. Үнэндээ төрийн ордонд суухад тийм сүртэй юм байхгүй шүү дээ. Чихэртэй хар цай ууж, сая төгрөгийн цалин авдаг. Үүний төлөө үхэх гээд байх юм.

Шархаа нөхөх хамгийн түгээмэл арга нъ тендер. Үүний үр дүнд өдгөө тендерээс хувь хүртэгчид гэсэн нийгмийн анги давхарга шахуу хэсэг бүлэг бий болж...

байхгүй. УИХ-ын гишүүнийг давхар сайдын алба хашихыг нь хуулиар хориглочих юм бол УИХ-д дэвших хүн олдохоо болино” гэсэн.

Мөн өдгөө Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатар “Үнэнийг хэлэхэд УИХ-ын гишүүний цалин амьдралд хүрэлцэхгүй. Бүгд өөр эх үүсвэрээс орлого олж, амьдралаа залгуулдаг” гэж ам алдсан удаатай. Б.Жаргалсайханы хэлсэн сайдын суудал, Ц.Оюунбаатарын өөр эх үүсвэр гэдгийн цаана юу байж таарах вэ.

Үүнийг “The Guardian” авлигатай холбож тайлбарлажээ. Тус сонин Трансперенси интернэшнл олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээр 183 орноос 120-д жагсаж, Бангаадеш, Иран зэрэг авлига ихтэйд тооцогдсон оронтой зэрэгцэн бичигдсэн Монгол Улсад парламентын сонгуульд нэр дэвпшгчид 800 ам.долларын цалинтаи ажилд очихын тулд хоёр сая ам.доллар зарцуулдаг талаар гайхсан өнгө аястай бичсэн байна.

УИХ-ын гишүүний сарын үндсэн цалин 1.3 сая төгрөг, нэмэгдэлтэйгээ нийлээд 1.6 сая орчим болдог аж. Ийм цалин авч дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан хүн хэдэн зуун сая төгрөг хаанаас босгож дараагийн сонгуульдаа зарцуулдаг нь “The Guardian”-д мөн асуулт болж үлдэж. Тэд Монголын улстөрчид ил тод, үнэнч шударга ажиллах юм бол Монгол Улс байгалийн баялгийнхаа ачаар Катар пшг болоход ойрхон, харин эсрэгээрээ явах юм бол 1970-аад оны газрын тосны үнийн огцом өсөлтөөс байгаль экологийн доройтол, иргэдийн мөргөлдөөн, ядуурал л “хожсон” Нигери Улс шиг болно гэжээ. Үнэндээ Монголын улстөрчид хоёр дахь замаар нь явж байгааг Н.Энхбаяр тэргүүтэй улстөрчдийн холбогдсон авлигын хэргүүдээр жишээ татан нотлохыг оролдсон байна. Энэ бол гадаад ертөнцөд харагдаж буй манай улстөрчдийн дүр зураг.

Улс төр рүү зүтгэж байгаа хүмүүст төр асар том амтат бялуу болж харагддаг. Бушуухан төрд очиж томхон зүсэм авахын төлөө байдгаа шавхан зүтгэдэг, очсон хойноо зарцуулсан мөшөө хэд дахин нугалж олж авдаг. Ийм л чөтгөрийн тойргоор манай улстөрчид замнаад уцаж байна. Зарцуулсан мөнгөө төрөөс өсгөж авахыгаа “шархаа нөхөх” гээд нэрлэчихсэн. Шархаа нөхөх хамгийн түгээмэл арга нь тендер. Үүний үр дүнд өдгөө тендерээс хувь хүртэгчид гэсэн нийгмийн анги давхарга шахуу хэсэг бүлэг бий болж, энэ талаараа ичиж зовохгүйгээр УИХ-ын чуулган дээр ярьж сууцаг болсон байна.
Төрийг халаасаа түнтийл-гэх амар бөгөөд ашигтай бизнес гэж хардаг энэ цагийн улсгөрчдөөсөө салсан цагт Моншл Улс хөгжинө гэж гадныхан харж байна. Бид ч бас ингэж харах, сонголтоо зөв хийх цаг нь болжээ.

 

Х.УЯНГА
‘ҮНДЭСНИЙ ШУУДАН"