Та бүхэндээ Монгол Улс хүн төрөлхтний төрт ёсны хөгжил дэвшил-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсны 91 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.Бүгд Найрамдах Улс тунхагласны 91 жилийн ой бол Улс орноо дундад зууны бөглүү түгжигдмэл байдлаас ангижруулан, Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг амь биеэ үл хайрлан хамгаалж ирсэн эх орончид, ахмад үеийнхээ түүхэн гавьяаг дурсан тэмдэглэх баяр гэдгийг мартах учиргүй.

Тусгаар тогтносон Бүрэн эрхт Монгол Улс минь өнө мөнхөд үүрд мандан бадрах болтугай!