Туркийн “Нийгэмд би” сайн дурын нийгэмлэгийн залуус энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-ний хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн сурагчдад нийгмийн хөгжлийн сургалт зохион байгуулах зорилгоор Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд тэд 61-р дунд сургуулийн сурагчдад зохион бүтээл, зураг, дуу хөгжим, бүжиг болон богино хэмжээний кино бүтээлийн хичээлүүдийг тус тус заах юм.

“Нийгэмд би” сайн дурын нийгэмлэг нь 7-13 насны хүүхдүүдийн нууц авьяасыг илрүүлэн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдэх 300 гаруй гишүүнтэй тус нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн Туркийн олон хотуудаас гадна Африкийн Гамби болон Македон зэрэг олон улс оронд зочлон үйл ажиллагаа явуулсан байна.