Сайн байна уу? Би нөхрөөсөө салаад удаж байна. Хүүхдээ алдаад хэн хэнийх нь итгэл сэтгэл урам хугараад байсан. Тэр үед нөхөр өөр хүнтэй явсан болохоор уучилж чадалгүй салсан. Одоо салаад 3 жил болж байна. Би одоо 31тэй. Нөхрөөсөө салснаас хойш олон залуу эргүүлсэн ч итгэж чадаагүй, нүүр өгөөгүй. Эргүүлэх гэсэн хэд нь тэгс хийгээд л больчихдог байсан. Тэгсэн сүүлийн үеп 24 настай ажил хэргийн хамтрагч нэг залуу бүүр байнга эргүүлэх боллоо. Шантраад больчих байх гэж бодсон ч үнэхээр шантрахгүй эргүүлсээр л байна. Гол нь тэр хүний байгаа байдал нь намайг татаж, миний муухай аашийг засаж, ер нь л хүмүүжүүлээд байгаа. Өмнө нь хүнийг хайрлаж чадахгүй гэсэн бодлыг маань бага багаар өөрчилж байгаа гэж хэлж болно. Хамт байхад насны зөрүү нэг их гарахгүй байгаа.

Ер нь эмэгтэй хүн өөрөөсөө 7 дүү хүнтэй байвал яах бол? Итгээд үзэх үү болих уу? Өмнөх шиг итгэл хөсөрдүүлэх юм болов уу? Ер нь яавал дээр вэ?