Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын хань Азийн супер модель, мисс О.Ариунзул. Тэрбээр 1992 онд Дорнод аймагт төрсөн. Энэ жил дэлхийн миссийн тэмцээнд хүч үзэхээ зэхэж байсан ч хөл хүнд болоо ороогүй гэх шуум гарсан. Хөөрхөн ханхүүгийн ээж болсон тэрбээр тун намбалаг төрхтэй болжээ.

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг. Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж. “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг нь О.Ариунзул. Харин үзэсгэлэнт бүсгүй маань Монголынхоо топоор тодроогүй байгаа билээ. Гэсэн хэдий ч Монголын топоор дутах гадны улсууда Монголынхоо нэрийг тун дээгүүр гаргаж явдаг "архаг-чадварлаг" модель.

“Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болж байсныг уншигч та бүхэн санаж буй биз. Энэ жилийн топоор тодрох загвар өмсөгчдийн тэргүүн эгнээнд яваа хөөрхөн бүсгүйдээ уншигчдынхаа өмнөөс амжилтыг хүсье. Заавал "топ" болж "Гоёл" наадмыг гэрэлтүүлээрэй.

О.Ариун