Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг оршин суух иргэн С, Ц нарыг 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө санаатайгаар амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг үйлдэгдсэн бөгөөд уг хэргийг үйлдсэн Пүрэв овогтой Батбаярыг улсын хэмжээнд эрэн сурвалжлаж байна.

Жич: Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртиктэй /малгай нь үсгүй/, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан хар өнгийн хилэн материалтай өмдтэй, ул хэсэг нь цагаан, хар өнгийн кеттэй явж байж болзошгүй тул сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж өндөр үнээр худалдаж авна. Холбогдох утас: 102, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /99104018, 88038181/

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС