Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа.

Түүнд өнгөрсөн наадмын үеэр "МУГЖ" цол тэмдгээр шагнасан. Тэрбээр өчигдөр Ц.Хүсэлбаатар захиралтай хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтод оролцсон юм. Залуучууддаа хошин урлагийн ахмадууд нь сургаалийн үгээ харамгүй хэлж байлаа. Ингээд гавьяатынхаа ягаахан гоёлыг сонирхуулж байна.