Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг оршин суух иргэн С, Ц нарыг 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө санаатайгаар хамь насыг нь хохироосон онц хүнд хэрэг үйлдэгдсэн. Мөн тус гэр бүлийн хоёр хүнийг хутгаар бэртээсэн бөгөөд тэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Пүрэв овогтой Батбаярыг улсын хэмжээнд эрэн сурвалжлаж эхлээд байсан талаар бид мэдээлсэн. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа П.Батбаярыг дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс барьж, саатуулаад байна.