Залилангийн гэмт хэргийн сэжигтнээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.Раднаадоржийн Буянжаргал 20 настай, эрэгтэй. Р.Буянжаргал нь бусдын эд зүйл залиласан эрүүгийн хэрэгт Шүүхийн шатанд шалгагдаж цагдан хоригдож байгаад эрүүл мэндийн байдлаар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа оргон зайлсан тул эрэн сурвалжилж байна.

Анхаарах зүйлс: Р.Буянжаргал нь 1992 онд төрсөн, эрэгтэй, гонзгой зуйван бор царайтай, халзан толгойтой, өтгөн хар хөмсөгтэй, 170 см орчим нуруутай, сэжигтэй этгээдийн талаар эрэн сурвалжлалт хариуцсан ажилтны 99590029, 96590029 дугаарын утсаар холбогдоно уу.

 

 

 

 

 

 

 

Сүхбаатарын Мөнхэрдэнэ, 29 настай, эрэгтэй. Орхон аймаг Баян-Өндөр суманд бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учирсан эрүүгийн хэргийн сэжигтэн С.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан тул эрэн сурвалжилж байна.

Анхаарах зүйлс: С.Мөнх-Эрдэнэ нь 1985 онд төрсөн, 178 см орчим өндөртэй, туранхай бор царайтай, сэжигтний талаар хариуцсан ажилтны 99590029, 96590029 дугаарын утсаар тодруулахыг Орхон аймгийн цагдаагийн газраас анхааруулав.