ХХААЯ-аас малын хулгайтай тэмцэх зорилгоор “Малчин лавлах 109” тусгай дугаарыг өнгөрсөн сараас ажиллуулж эхэлсэн. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй.

Мөн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулдаг юм. Тодруулбал, малчдын өгсөн алдуул болон олсон малын зарыг Молор телевизээр өдөрт гурван удаагийн давтамжтайгаар, 88.8 радиогоор тогтмол мэдээллэдэг. “Малчин лавлах 109” дугаарт нь хоёр сарын хугацаанд 24 хүний 40 гаруй алдуул малын сургийг гаргаж эзэдтэй нь холбож өгсөн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Төв аймгийн Аргалант сумын малчин Х.Барсхүүгийн 2015 оны наймдугаар сард алдагдсан хоёр үрээний сургийг гаргаж арваннэгдүгээр сарын 26-ны өдөр эзэнд нь хүлээлгэж өгчээ.

Т.Буянаа