2015 оны 11 сарын 28-ны 13:00 цагийн орчим СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 автобусны жолооч Б нь автобусны буудал дээр зогсож байсан зургаан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ. Үүний улмаас оршин суух хаяг, овог нэр тодорхойгүй /30-35 насны эрэгтэй/ хүнийг мөргөн амь насыг нь хохироосон байна.

Осол болох үед тухайн автобусанд 9 зорчигч байсан бөгөөд тэдгээрийн найм нь гэмтжээ. Хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 хэлтэс шалгаж байгаа ажээ.

Осол болох үед тухайн жолооч эрүүл согтуу байсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд согтуу байсан эсэхийг тогтоох шинжилгээний хариу гараагүй байна.

А.Баярмаа