Бобби, Кенни Маккоги нар1997 оны 11-р сарын 19-ны өдөр долоон ихэр хүүхэдтэй болжээ. Долоон ихрийн 4 нь хүү, 3 нь охин бөгөөд нэг нь ч эндээгүй эсэн мэнд бойжсон байна. Тэдний дундаж жин нь 1.35 кг байсан бөгөөд долоон ихэр өнөөдөр 18 нас хүрчээ. Ихэр эгч дүүс биш найзууд шиг байдаг ихрүүд бүгд өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй гэнэ.