"Гоёл 2016" наадмын Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжлөв. Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам өчигдөр орой өндөрлөж шилдгүүдээ шалгаруулсан юм.

 

Энэ удаагийн наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр А.Хулан, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Баяртогтох нар шалгарлаа.

 

Харин Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор хүртсэн бол наадмын Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” ХХК тодорсон юм.

 

Наадмын тусгай шагналыг Өвөр Монголын дизайнер Номин болон Бажуна салоны дизайнер Б.Батсүх нар хүртлээ.

 

Гоёлын хувцасны шилдэг дизайнераар Ц.Отгон, Үндэсний хувцасны шилдэг дизайнераар "Мon Сouture" салоны дизайнер Х.Батзаяа, Чөлөөт хувцасны загвараар Урбан жийнс брэндийн дизайнер, Уран сэтгэмжийн загвараар дизайнер Мягмарсүрэн, Батсүрэн нар шилдгээр шалгарсан.

 

Мөн Шилдэг залуу дизайнераар “Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол Шилдэг makeup artist-аар Наруми салоны Аззаяа, Марина нар, шилдэг үсчингээр Stylish салон тодорлоо.