Агаарын бохирдлыг бууруулах шалгарсан арга нь гэр хорооллын иргэдийн цахилгааны тарифыг бууруулах явдал гэж Засгийн газраас үзжээ.

Энэ дагуу энэ сарын 1-нээс эхлэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна. Өөрөөр хэлбэл, 1 кв/цагийн үнэ 77.10 төгрөгийг 38.55 төгрөг болгож бууруулах юм. Ингэснээр гэр хороололд нүүрс түлэх иргэд багасч, цахилгаан халаагуур, халдаг шал зэргийг ашиглан дулаан байх боломжийг бүрдүүлснээр агаарын бохирдол буурна гэж тооцоолжээ.

хүйтний улирал болох 12 сар, 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувиар хөнгөлүүлэх юм.

Үүнээс гадна шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь эрчим хүчний технологи үр ашигтай ажиллах нөлөөг ч үзүүлнэ гэж үзэж буй аж. Цахилгааны шөнийн тарифыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ашиглах төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын 280 гаруй мянган айл өрх хамрагдаж байгаа юм. Эдгээр өрхүүд хүйтний улирал болох 12 сар, 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувиар хөнгөлүүлэх юм.


Энэ шийдвэр гарснаар хэрэглэгчдийн халаасанд нийт 5.2 тэрбум үлдэх юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 1-нээс гэр хорооллын шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг гаргасан байна. Хэрэглэгч таны цахилгааны төлбөрийг 12 сарын 1-нээс эхлэн шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлсөн эсэхийг цахилгааны төлбөрөөсөө хараарай.

Өөрөөр хэлбэл, 1 кв/цагийн үнэ 77.10 төгрөгийг 38.55 төгрөг болгож бууруулах юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх үеэрээ иргэдэд цахилгааны хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлсэн. Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газрын зүгээс нүүрснээс хий гаргах туршилтын үйлдвэрийн санхүүжилтэд тусална. Мөн Агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх таван тэрбум төгрөгийг 10 хүртэл мянган өрхийн шахмал түлш авах татаасанд зориулна. Утаа гаргахгүй, цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 бууруулах зэрэг ажлуудыг хийж байгаа. Үүний эхлэл болгож гэр хорооллын цахилгааны үнийг 50 хувиар бууруулж эхэлж буй нь энэ юм.

Т.Буянаа