2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 370 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 288 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 1 хүн нас барж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 7 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 7, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Амгалангийн зам, Троллейбусны эцсийн буудалд N.Presage маркийн авто машины жолооч нь явган зорчигч 76 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. БЗд-ийн нутаг Хонхорын зам, Цоглог хүнсний дэлгүүрийн урд замд H.Atoz маркийн маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 08 настай эрэгтэй Г нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж байна. Өчигдөр зам тээврийн осолд сургуулийн насны 7 хүүхэд өртсөн ба осолд өртсөн хүүхдийг насны хувьд авч үзвэл 08 настай 1, 12-14 насны 6 хүүхэд байна. Тухан хүүхдүүд хичээлээ тарж явах үедээ зам тээврийн осолд өртөж гэмтэж байх тул эцэг эх, багш нар нь хүүхдийг хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох эрсдэлтэй нөхцөл байдлыг нь сайн хэлж ойлгуулж байх, өвлийн улиралд эрт харанхуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахын тулд хувцас болон цүнхэнд нь цацруулагчийг байршуулах, аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг тогтмол зөвлөж байх, ерөнхий сургууль, цэцэрлэг, автобусны буудлын орчимд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь хурдаа зөв сонгож оролцохыг зөвлөж байна.

Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгуулагын жолооч нартай холбоотой зам тээврийн хэрэг 2 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн, зам тээврийн осолд 4 жолооч холбогдсон, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй улмаас 3 авто машин хөлдөж зогссон 3, мотор нь эвдэрсэн 1 зөрчил бүртгэгдсэн байна. Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын шалгах механикийн ажил хангалтгүй байгааг харуулж байна.