Сэжиг1. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн нас барахынхаа өмнө гар утсандаа бичиж, үлдээсэн бичлэгийг та бүхэн үзсэн бизээ. /үзэх бол энд дар/

Цагийн баримжаагаар Мөрөн суманд хийгдсэн байх гэж таамаглаж буй энэхүү бичлэгт хураасныг сонсоход “Та нар намайг яасан ч яахав. Харин миний гэр бүлд янз бүрийн юм болохгүй шүү. Би гэр бүлээ хамгаалах гэж та нар дээр ирсэн шүү. Та нар бүх юмыг худалдаад авчихсан хулгайчууд, ингэж явахдаа ичих хэрэгтэй ш дээ. Та нарын үр хүүхдүүд зовж явна даа харж байгаарай гэж Т.Лхагвасүмбэрэлийг хэлэхэд хариуд нь “дуугай бай л даа чи” гэж нэг бүдүүн хоолойтой эр дугардаг. Тэгвэл тэр эрэгтэй хэн байсан бэ.

Сэжиг 2. Хамгийн хачирхалтай нь уг хэргийг шалгаж буй Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэст энэхүү бичлэг байсаар байтал “Түүнийг амиа хорлосон.Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн хэргийг хаахаар зэхэж байсан гэдгийг талийгаачийн аавын өмгөөлөгч Ц.Баасандорж ярьжээ. /ярилцлага унших бол энд дар/

Сэжиг 3. Мөн үүнээс гадна Т.Лхагвасүмбэрэлийн хотоос гарч буй машины бичлэг хувийн компанийн камерт бичигдсэн байтал улсаас буюу замын цагдаагийн хяналтын төвөөс суурилуулдаг замын камерт бичигдээгүй байгаа юм. Тэгэхээр тухайн үед камер ажиллаагүй юу. Ажиллаагүй бол яагаад ажиллаагүй байв. Эсвэл бичигдсэн камерийн бичлэгийг утсгуулсан уу гэдэг асуудал гарна.

Сэжиг 4. Төн түүнчлэн Хөвсгөл аймагт замын камер байдаг ч Т.Лхагвасүмбэрэлийн орсон гарсан дүрс камерт огт бичигдээгүй байгаа.Талийгаачийн амь насаа алдсан Хатгал тосгоны замд ороход Мөрөн сумаас Хатгал руу салдаг ганцхан зам бий. Тэр зам нь камертай. Тэгвэл тухайн үед яагаад камер ажилласангүй вэ. Эсвэл яаагаад бичигдээгүй юм. Төв биш хөдөөгийн замаар тойрч явах бараг боломжгүйингэлээ гэхэд ганц ч хүн түүний машиныг хараагүй гэж үү. Хөдөөгийн замаар машин тун ховор зорчдог учир хүн харсан байх магадлал өндөр.

Сэжиг 5. Мөн нас барахынхаа хэдхэн минутын өмнө бичсэн байж болох нэг бичлэгт “Завьтай хүмүүс ирж байна. Завьтай хүмүүс, завьтай хүмүүс”... гэж хэлээд машинаасаа буухад машины урд хаалга, арын хаалга мөн онгойж, түүнээс гадна хоёр хүн бууж байгаа мэт чимээ гардаг. Харин үүр цайтал түүний машинд хэн ч иргэж ирээгүй бөгөөд утасны цэнэг дуусаад унтарсан байдаг билээ. Тэгвэл тэр завьтай хүмүүс хэн байсан бэ. Түүнийг далайд живүүлээд, завиар зугтаасан байж болох юм гэж хардаж болохоор байна. Тэгвэл Хөвсгөл далайд хэн хэн завь хэрэглэдэг. Эсвэл далай руу хаанаас хэн завь авч очсон бэ. Зэрэг олон асуудлыг хөөж, хэргийн сэжүүрийг олж болохоор байна гэдгийг олон нийт ойлгойж байгаа бизээ.

Сэжиг 6. Талийгаач Т.Лхагвасүмбэрэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хүрэн даваа гэх газар буюу уулын бэлд явж байгаад хоёр хүнд гурван удаа хутгалуулсан байдаг. Гэтэл уг хэргийг хянаж байсан сумын цагдаа нар түүнийг өөрийгөө хутгалсан хэмээн үзэж, хэргийг тоохгүй байсан гэдгийг гэрчүүд Цензургүй сурвалжлагат ярьжээ. Мөн халдлагад өртсөнийхөө дараа Хөвсгөл аймагт гэртээ бүгсэн байхад нь Өмнөговийн Цагдаагаас Хөвсгөлийн цагдаагийн газар руу ярьж, Т.Лхагвасүмбэрэлийг асаасан гэх мэдээлэл байгаа болохыг уг сурвалжлагат дурджээ. Тэгэхээр баримт байсаар байтал амиа хорлосон болгохоор зэхэж байсан Хөвсгөлийн цагдаа болон өөрийгөө хутгалсан гэж үзсэн Өмнөговийн цагдаад даатгасан тохиолдолд энэ хэрэг илрэхгүй байх магадлалтай юм байна гэж хардахад хүргэлээ.

Уг хэрэгт олон улсаас мэргэжлийн мөрдөн байцаагч авах эсвэл чин шудрага ажиллаж чаддаг Монголын тэргүүлэх мөрдөн байцаагч нарыг ажиллуулах боломж алга уу. Гэхдээ салбарын сайд хүртэл амиа хорлосон байж болзошгүй гэдэг үгийг амнаасаа унагачихсан байгаа болохоор уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан үнэнээр илрүүлнэ гэдэгт ард түмэн нэг л итгэж чадахгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм...

Н.Ганаа