МҮОНТВ-д кинонд дуу оруулагчаар ажлын гараагаа эхэлж байсан авьяаслаг чадвартай жүжигчдийн нэг нь Т.Бархүү. "Худалч залуу", "Танхай тээгч" зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан түүний шинэ бүтээсэн дүр нь "шоу"-ны ажил гэнэ шүү.

Тодруулбал, ангийн анд Д.Галбаярынхаа шинэхэн уран бүтээлд мөнгөний төлөө хүн чанаргүй загнаж байгаа эсрэг талын дүр бүтээсэн гэнэ. Кинонд Т.Бархүү шоуны редактор бөгөөд нэгэн эрийн амьдралыг өөрчилж байгаагаар бас шог зан гаргаж байгаагаар гардаг.

Түүний реалити шоу үзэгчдийн дунд үргэлж шуугиан тарьж амжилт бүтээлийг ар араас нь дагуулдаг байлаа. Кино эхлэхэд тэдний цоо шинэ реалити шоу эхэлж байгаагаар өрнөнө. Энэ шоу юу вэ гэвэл...

...Хятад, Англи хэлтэй боловсролтой нэгэн явсан бөгөөд амьдралын эрхээр хөл алдан архичин болсон билээ. Киноны үйл явдал өрнөх тусам гол дүрийн баатар Элбэг хямралтай байсан компанийг хөл дээр нь дахин босгож ирнэ. Яг энэ үед шоуны төслийн Ахлагч Баатар, Элбэг хоёрын дунд үл ойлголцол гарч бүх үнэнийг Элбэгт хэлж орхино. Өөрөөр нь шоу хийж тоглож байсныг ойлгосон Элбэг хүнд цохилтод орж нурна. Тэрбээр эргэн архиндаа орж ууж эхэлнэ.

Энэ хугацаанд төслийн багийнхан түүнийг дагасаар л байна. Тэгтэл гэнэт Элбэгт суулгасан дохиоллын GPS тасран Элбэг ор сураггүй алга болсноор киноны адал явдал өрнөдөг. Тэрбээр энэ удаагийн эсрэг дүрээ хэрхэн бүтээсэнг киноноос нь үзээрэй.