Би хэдэн сарын өмнө ажлынхантайгаа шоудаж яваад өөртөө таалагддаг залууг дуудаж ирээд тэгээд буудалд хамт хоносон юм. Тухайн үедээ би юу ч бодоогүй ганцхан шөнийг өөрийн татагдаж явдаг хүнтэйгээ өнгөрүүлсэндээ баярлаж тэр ч сайхан байлаа гэсэн. Ингээд бид тэрнээс хойш нэг ч уулзаагүй холбоо ч бариагүй.

Тийм болохоор нөхрөө мэдэхгүй гэж бодоод шууд нуусан. Мэдээж согтож унаад найзындаа хоносон гэж хэлсэн. Би ч найздаа хэлээд намайг ойлгосон. Гэтэл нөгөө залуу маань залгаад ахиж нэг үдшийг хамт өнгөрүүлмээр байна чамайг маш их хүсч банйа чи үнэхэр сайхан байсан гээд байх боллоо. Түүнд би сургуульд байх үеэсээ л татагдаж яаж ч чадалгүй энэ хүнтэй суусан юм. Яавал дээр вэ?