Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-17-ны өдрүүдэд Спортын төв ордны "А" зааланд зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл өчигдрийн тэмцээний үеэр хөх булангаас тоглосон 75 кг-ийн тамирчин, Спортын мастер Б.Содгэрэл тоглолтынхоо үеэр өрсөлдөгч тамирчинаа мөргөсөн зүй зохисгүй үйлдэл гаргав.

Мөн тэрбээр шаардлага тавьсан шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж түүний биед халдахаар "заналхийлсэн" байна. "Ямаан омог" гаргаж бусад боксын нэр хүндийг унагасан тамирчинд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж цахим ертөнцийнхөн ширүүхэн шүүмжлэв. Ингээд түүний бичлэгийг хүргэж байна.