Манай нөхөр хааяа хааяа надад хэлэлгүйгээр хаа нэг газар байж байгаад ирдэг, Асуухаар найзындаа кино үзэх юмуу, дэмий байж байгаад ирсэн гэдэг байв. Үүнд нь би ч нэг их юм бодолгүй “Хэнэггүй болохоороо л ингэдэг юм байна” гэж боддог байлаа.

Сүүлдээ энэ байдал нь ихсэж, надад бүр худлаа хэлдэг болов. Гэхдээ намайг хуурсан шинж тэмдэг мэдэгддэггүй, Өөрөө ч ам өчигөө өгч тэгж хэлдэг байсан болохоор би уучилдаг байлаа. Хэдий тийм боловч аажим аажмаар тэр хүнд итгэх итгэл минь багасч жаахан зүйл дээр хүртэл шал дэмий нөхрөө хардаж зовоох нь ихэсэв. Гэсэн ч нөхөр маань намайг хуураагүй, хуурахгүй гэж үнэн сэтгэлээсээ хэлдэг. Би наанаа хардаж зовоож байгаа ч, дотроо арай ч тийм юм хийхгүй байх гэж итгэдэг.

Гэтэл саяхан хэд хоног хол байж байгаад ирээд нөхрийнхөө мээсэжүүдийг үзэж байтал "Hi hedii hemjeenii S heregtei ve" гэсэн мессеж байлаа. Би шууд л уурлаад энэ юу юм? гэсэн чинь юу ч хэлж чадахгүй байж байснаа утсаа булааж аваад устгачихсан. Би харангуутаа тэвчиж чадалгүй шууд уурлачихсан болохоор дараагийн мэссэж, ямар дугаар руу явуулсныг нь харж чадалгүй булаалгачихсан. Тэгээд шахаж шаардсаар байгаад хэлүүлсэн чинь намайг өөр газар байхад интернэтээр эротик өгүүллэг уншсан юм байх. Тэгээд уншиж байхад нь хажууд нь тийм зар харагдахаар нь сонирхоод мэссэж бичсэн гэнэ. Өөр мэссэж ирээгүй, хариу ч ирээгүй гэж хэлсэн. Тэгээд 7 жил үнэнч явсан хугацааг нэг тэнэг мэссэжнээс болоод буруугаар бодож болохгүй гэж хэлсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Намайг хуураагүй байлаа ч арай ч ингэнэ гэж бодоогүй болохоор би маш их гомдож байна. Үүнээс өөр юу ч мэдэхгүй болохоор яахаа ч мэдэхгүй байна. Би одоо яах ёстой вэ? Та бүхэн минь зөвлөгөө өгч туслаач!