Оюутан цагаасаа эхлэн олонд өөрийн ая дугаа хүргэж явсан МУСТА А.Түмэн-Өлзийг дууг нь сонсдог түмэн олон андахгүй сайн танина. Нэгэн үе түүнийг нийтийн дууны гүнж хэмээн цоллодог байсан. Тэгвэл өөрөө гүнжтэй болж энэ хорвоогийн жаргаалын дээдийг амссан билээ.

Уран бүтээл, хувийн амьдралаа хослуулан яваа дууч бүсгүй өнгөрөгч онд бүл нэмсэн. Дууч бүсгүйн хайртыг Г.Амарсанаа гэдэг. Анхны үрээ өлгийдөн авсан залуу хосууд олны танил эрхэмүүдийн моодыг дагаж, хүүхдийнхээ нүүрийг хөгжилтэй зургаар халхалж нууж байсан. Тэгвэл энэ удаад гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургаа олны хүртээл болголоо.

Дашрамд дуулгахад, сар шинээр цэнхэр дэлгэцээр фэнүүдтэйгээ учран золгоно гэдгээ дуулгав.

О.Ариун