Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж ихээхэн баяртай явна. "Юу гээчийн сайхан тохиолдол вэ. Сүх Жанжины эдэлж хэрэглэж байсан цэрэг офицер цүнхийг эрхэм найзаасаа бэлгэнд авлаа. Хүүхэд наснаасаа тэр түүхэн хүний замналыг шүлэг мэт цээжилж өссөн балчир надад ийм хишиг буян заяа ирж байгаад туйлын их сэтгэл хөдөлж байна. Бид түүхэн Жанжингаа мартах учиргүй" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.



Бид бүхэн жанжинаа мартах учиргүй” хэмээсэн байв. Ямартай ч, их жанжны эдэлж хэрэглэж байсан хуучин цүнх их аваргын гарт хүрсэн нь нэг талаас бэлэгшээлтэйн дээр нөгөө талаас ашиг хонжоо хөөгсөдийн гарт орж алга болохгүй, найдвартай гарт хадгалагдах сайн талтай болов уу.