УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууг клипжүүлэн, дуулж цахим ертөнцөд шуугиан тарьсан.

Гэтэл өчигдөр тус дууг зохиосон зохиогч болон дуулсан дуучдаас нь албан ёсны зөвшөөрөл авалгүй дуулж, клип хийлгэсэн нь оюуны өмчийн бүтээлийг хулгайлсан хэрэг гэж үзэн шалгуулахаар болсон гэсэн мэдээлэл цацагдсан тул Л.Гүндалай энэ сарын 4-нд буюу өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж хэвлэлийн хурал зарласан. Гэвч тэрбээр товлосон цагтаа ирсэнгүй.

Хэвлэлийн хурал зохион байгуулах албаныхан хурлын цаг болсон учир Л.Гүндалайг ирж байгаа эсэхийг утасдаж, тодруулахад тэрбээр “би унтаж байна. Одоо босоод очвол амжихгүй. Тиймээс маргааш болъё” гэсэн хариу өгчээ. Тиймээс хүний оюуны өмчөөс хулгай хийж авсангаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой.