Нөхөртэй болох хүсэлдээ хөтлөгдөн би гэж хүн 2 жилийн өмнөөс нэг залуутай танилцлаа. Тэгээд бид 2 удалгүй хамтран амьдарсан юм. Гэтэл тэрний зан чанар бага сага танигдаж эхэллээ.

Би ч дур зоргоороо өссөн ч гэлээ их цэвэрч заваан байдлыг үзэн яддаг. Тэр бол хүн харахад цэвэрхэн хэрнээ үнэхээр ажилгүй өөрийнхөө хувцасыг угаахгүй ээжээрээ угаалгадаг байсан байгаа юм. Тэгээд би ч одоо ингээд хамт байгаагаас хойш гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр ээжтэйгээ утсаар ярьж байхын би санаандгүй сонсчихлоо. Тэрний ээж нь гадаадад ажилладаг юм. Тэндээ гадаад нөхөртэй болж МОнголдоо ирэхгүй байгаа. Тэгсэн ээждээ "би ч яахав ээ эндээ болоод л байна. Найз хүүхэнтэй болоод хувцасаа хими цэвэрлэгээнд өгөхгүй. Хоол ундаа гадуур идэхгүй хийлгэж идээд сайхан байна. Та харин санаа зоволтгүй тэгж байгаад би зохицуулаад явуулчихна. Мөнгөө хуучин шигээ үрэхээ больж хурааж байгаа таны хүүхэнтэй бол гэдэг санаа зөв юм байна шүү" гээд аймаар инээгээд яриад байж байдаг юм. Би ч тэгээд яриад дуусахаар нь гаднаас сая л орж ирж байгаа хүн болоод хоолойгоо застай год гарч ирснээ аан чи ирээ юу гээд аймаар гөлөлцөөд л гэмтэн шиг муухай царайлаад байсан. Ингэхээр би юу гэсэн үг үү үнэгүй сайхан зарц гэсэн үг үү одоо би энэ бүгдийн яаж асууж үнэхээр хайртай эсэхийг нь яаж мэдэх үү. энэ бүгдээ хийлгэх гэж намайг өөртэйгээ хамт байлгаж байгаа гэхэд гомдоод ч барахгүй байна. Ийм сэтгэлээр ингэж яваа хүнээс хүүхэдтэй болохоосоо өмнө салмаар байна.