Хамгийн их зарагдсан хүүхэлдэйнд тооцогддог Барбигийн гурван шинэ төрлийг Mattel компани гаргасан билээ. Эдгээрийг “tall” (өндөр), “petite” (жижигхэн), “curvy” (галбирлаг) хэмээн нэрлэж байгаа бөгөөд Барбигийн уламжлалт загвартай хамт зарагдах юм.

Тэгвэл Барбигийн найз залуу гэгдэх Кенийг ч мөн адил өөрчилсөн байна. Кен нь өнгөт арьстай, намхан, туранхай, махлаг гээд өөр өөр төрөл байх ажээ.