Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Их Тамир” амралт орчмын иргэдийн суурьшилт нэмэгдэж шинээр орон сууцны хотхон ашиглалтанд орсонтой холбогдуулан мөн “Олимп” спорт цогцолбор байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэргээс шалтгаалан Хот орчмын ХО:1 “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр” чиглэлийн замналыг 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс өөрчлөн явуулахаар шийдвэрлээд байна.

Иймд Хот орчмын ХО:1 “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр” чиглэлийн автобуснууд Санзай чиглэлд очих болон буцахдаа Их тамир амралтын газраар дайран өнгөрөх гэнэ.