Олон зүйл нуршилгүй шууд асууя. Найз маань эхнэр хүүхэдтэй мөртлөө найзууд бид нартай байнга гадуур гарч, шоудаж, тоглож явдаг юм. "Хүүхэд өвдөөд халуураад байхад нь алга болчихлоо, утсаа авахгүй байна. Чи боломжтой бол гаднаас эм аваад хүрээд ирээч" гэж эхнэр нь нэг удаа над руу ярилаа.

Хүүхэд халуурч байхад нь очихгүй бол болохгүй гээд эм аваад гэрт очсон. Тэгэхэд найзыгаа гайхах, эхнэр хүүхдийг нь өрөвдөх сэтгэл төрж байлаа. Өмнө нь би найзыгаа сайхан хүүхнийг эхнэрээ болгосон азтай залуу гэж боддог байсан юм. Тэр өдрөөс хойш эхнэр нь над руу хааяа залгаад тусламж хүсээд, би боломжтой үедээ тусалдаг байлаа. 7 хоногийн өмнө эхнэр нь над руу яриад "бие өвдөөд гэртээ үхэх нь. Хүрээд ирээч" гэсэн. Найздаа хэлэх гээд залгатал утас нь холбогддоггүй. Гэрт нь яваад очтол эхнэр нь үнэхээр бие нь өвдсөн орондоо хэвтэж байлаа. "Би даараад байна, намайг дулаацуулаад өгөөч. Оронд ороод ир" гэхээр нь жаахан гайхаж байгаад оронд нь дулаацуулж байтал манай найз гаднаас ирдэг юм даа. Бөөн юм болсон. "Өвдсөн хүнтэй би унтаж хэвтэх гэж оронд орох уу? Чи өөрөө арчаагүй, эхнэр хүүхдээ өвдсөн үед нь ч байж халамжлахгүй. Та 2-оос болж би өөрөө ийм тэнэг байдалд орлоо" гэж уурлаж, учирлаж хэлээд найз маань надад итгэдэггүй. Эхнэр нь тайлбарлах гэсэн бүүр дэмий юм болсон. Хоёулаа хэд цохилцож аваад л салсан. Би одоо яавал дээр үү? Айл гэр салгасан болчих юм болов уу гэхээс бүр санаа зовоод байна. Би ганцаараа амьдардаг юм л даа.