Ажлаа хийгээд ядарсан, сайн унтаж амраагүйн улмаас нурмайсан, хэн нэгний хэрэггүй үйлдэлд бухимдчихсан гээд ерөөсөө л өмнөх ажилдаа төвлөрч чадахгүй байгаа үед сонсох дуунуудыг онлайн найз нь санал болгож байна. Дуу гэдэг хүний сэтгэлийг анагаах, эрч хүч өгөх шидтэй. Магадгүй сайхан дуу сонсох үед ганцхан дуугаа л сонсон мэдэрч, өөр юуны ч тухай бодолгүй оюун санаа цэвэршдэг учраас тэр байх.

Чамд ажиллах эрч хүч өгөх 10  дуу

1. M83 –Lower your eyelids to die with the sun
Би нисэх мөрөөдөлтэй л дөө. Тэгээд энэ дууг сонсох үед мөрөөдөл минь зурваслан орж ирээд өөр юуг ч байсан мартуулдаг юм. Хүн нисч чаддаг байсан бол ямар вэ?

2. Teron Beal – New Girl
Сургуульд маань шинэ охин шилжиж иржээ. Түүнд зааж өгөхшинэ зүйлс ч маш их байна даа гээд л дуулж өгч байгаа биз. Бага зэрэг “сахилгагүй” үгтэй ч хөнгөн мэдрэмж төрүүлэхүйц сайхан дууг хүлээн аваарай.

3. MINT feat. Temuulen, Otgoo – Зүрхэнд минь өглөөг авчраач
Сонсоод чи шууд л сандал дээрээ дэвхцэнэ, амлъя. За тэгдэггүй юмаа гэхэд ямар нэг байдлаар хэмнэлээр нь хөдлөх л болно.

4. Nat King Cole – LOVE
Хайр бидэнд үргэлж л сайхан зүйлийг авчирдаг. Хайрандаа шаналан суух нь ч нэг төрлийн жаргал. Хүн төрөлхтөний аз жаргалыг магтан дуулсан сайхан дууг сонсоод сэтгэл чинь сэргэхгүй байна гэж байхгүй л болов уу.

5. Beyoncéft Jay Z – Crazy in love
Хөгжимнийхөө дууг чангалаад түүний харцанд “галзуурах”-даа бэлдээрэй. Beyoncé–ийн дундаршгүй эрч хүчийг ч бас мэдрээрэй. Ажлаа галзуу юм шиг улалзуулаад өг, хонгор минь.

6. Звери – Я с тобой
Хөнгөн хэмнэлтэй, хөөрхөн дуу чамайг заавал сэргээнэ.

7. Киви – Бабараба
Жинхэнэ өөрийнхөөрөө байхыг уриалсан дуу. Кивигийнхэн өөрсдөө ч өөр өөрийн гэсэн уур амьсгалыг бидэнд мэдрүүлдэг шүү дээ.

 

8. King of Convenience – Mrs. Cold
Хамгийн эмзэг, нандинаараа дэргэд нь байхад ч эмээх сэтгэгдэл төрүүлдэггүй нэгэнтэй бүсгүй хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа заавал учирдаг.
Мөсөн хатан минь сайн уу?
Хатуу нэгэн шиг дүр эсгэдэг ч
Хичнээн их гомдол сэтгэлд чинь хургасныг би мэдсэнгүй
Миний дэргэд л чи эмзэг нандин байдаг даа...

 

9. Виа Гра – Бриллианты
Виа Гра хамтлагийн оргил үеийнх нь дуунуудыг нэг. Лучшие друзья девушек это бриллианты...

 

10. Big Bang – We like 2 party
Залхуу чинь хүрч, ажилдаа төвлөрөхгүй байх үедээ аль болох хөнгөн хэмнэлтэй дуу сонсвол бие чинь сэргээд ирнэ. Тиймээс энэ дуунуудаас дуртайгаа сонгож аваад өөрийнхтэйгөө нийлүүлж плэйлист үүсгэчихвэл илүү амар шүү. Аан нээрээ, энэ хамтлагийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй гэдэгтэй чи ч гэсэн санал нийлэх байх.

 

За , одоо л дотор чинь нар мандаад гүнзгий амьсгаа авмаар санагдаж байгаа биз дээ? Тийм бол өндийгөөд сайхан суниачих, найз минь.

 

http://goolingoo.mn/