Авто тээврийн үйлчилгээний төв маш иргэдийг бухимдуулж байна. Баярын өмнө машинаа сэлгэж, шинэ машин авсан иргэд Авто тээврийн үйлчилгээний төвийг зорьж урт дараалалд зогсоод хоёр хонож байгаа аж. Тодруулбал тус төвийн сүлжээ эвдэрсэн гэх шалтгаанаар ийнхүү хоёр өдөр иргэдийг очерлуулж, урт дараалал үүсгээд байгаа юм байна. Тэд уг нь "Өнөөдөр засах боломжгүй боллоо. Маргааш өглөө 10.00 цагт бэлэн болно" хэмээн өчигдөр өглөөнөөс 16.00 цагт хүртэл дуугаарласан иргэдийг тарааж явуулсан аж. Ингээд өнөөдөр өглөө очтол байдал яг хэвээрээ"Засаж чадахгүй байна" хэмээн иргэдэд хүндрэл учруулжээ. Одоогийн байдлаар тус төвийн гадаа 300 орчим иргэн дугаарлан, хэзээ бүртгэж, гэрчилгээ олгохыг хүлээж байна. Н.Чимэг