Сар шинийн битүүний өдөр буюу сарын 8-нд Засгийн газар хуралдах юм байна. Тодруулбал Засгийн газар ээлжит хуралдаанаа ирэх Даваа гаригийн 10.00 цагт эхлүүлж, арав гаруй асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөжээ. Үүнд авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.