Английн гэрэл зурагчин Кирилл Кулецкий (Кирилл Kuletski) Украйны Солотвины давсны уурхайн зургийг авсан нь эдүгээ 40 жилийн түүхтэй эмнэлэг сувиллын газар байсныг нийтэд дэлгэсэн бүтээл байв.1970-аад онд давсны уурхайг түшиглэн Харшил судлалын төв нээсэн гэдэг ч анх XVIII зууны үед амьсгалын замын өвчин , астма сүрьеэг эмчилж байсаас үндэслэсэн байна.Сөнөсөн тэнгисийн давс эмчилгээний өндөр ач холбогдолтой байдаг .Альтернатив эмчилгээ багтраа болон сүрьеэ бусад амьсгалын замын өвчинг 1950 онд Польшын эмч нар уурхайгаас олборлосон давсаар эмчлэх оролдлого хийж эхэлсэн үе байв.Хонгилын ердийн агаарын бохирдол, хагалгааны өрөөнөөс 10 дахин бага байдгийг илрүүлсэн байдаг. Амьсгалын замын өвчнөөс гадна, янз бүрийн арьсны өвчинг эмчилэхэд онцгой үүрэгтэй байна.Уурхайн сувилал газрын гүнд 300 метрийн хонгилд байх ба Солотвинагийн давсан сувилал хэмээн алдаршиж байжээ. Энэ уурхайн хэм жилийн турш 22 ° С - температурт байнга байдаг гэнэ.