Монгол Улсын ганц гадаад авлага болох “Эрдэнэт” компаниас Казахстаны “Балхашмыс” хувьцаат компанид 1995, 1996 онуудад өгсөн зээлээ буцаан авч чадахгүй болсны улмаас 2014 оны 12 дугаар сард Английн арилжааны шүүхэд хандан Казахстаны Засгийн газрын эсрэг зарга үүсгээд байсан юм.

 

Тус компани нь 1999 онд татан буугдсан хувийн хуулийн этгээд хэдий ч Казахстаны Засгийн газар энэ компанийн өрийг төлөх ёстой гэж “Эрдэнэт” компани үзсэн юм.

 

Гэвч Английн шүүхээс энэ сарын 2-нд манай “Эрдэнэт” компанийн үүсгэсэн заргыг хууль зүйн үндэслэл баталгаа, нотолгоо дутуу хэмээн үзэн заргыг хүчингүй болгож, хоёр тал хууль ёсоор гэрээ байгуулаагүй нь батлагдсан тул “Эрдэнэт” компанийг Казахстаны Засгийн газарт өмгөөлөлийн хөлс, хууль зүйн зөвөлгөөний зардал болох 200 мянган фунт стерлинг төлөхийг үүрэг болгосон бөгөөд уг шийдвэрт давж заалдах боломжгүйгээр шийдвэрээ гаргасан байна.

 

Казахстаны Хууль зүйн сайд хэлэхдээ “Английн Лондон хотын олон улсын шүүхээс Казахстаны Засгийн газар Монголын компанийн маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, манай Засгийн газар ялалт байгууллаа, шийдвэрийг давж заалдахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна.

 

Уг шүүх хуралд Сангийн яамны дарга удирдлагууд оролцсон бөгөөд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

Эрдэнэт компани Лондонгийн шүүхэд ялагдан 200мянган фунт төлөх шийдвэр гарлаа

 

Эрдэнэт компани Лондонгийн шүүхэд ялагдан 200мянган фунт төлөх шийдвэр гарлаа

tsag.mn