Дэлхийн оюуны өмчийн академиас Б.Болормааг "Гавьяат нийгмийн ажилтан"-аар тодруулж шагнажээ. Энэхүү шагналын талаар Эсперанто хэлний олон улсын академийн ерөнхийлөгч, Академич Л.Энхтүвшин "Багануурын компаниас манай академид ажилсаг, сэтгүүлчийг шагнуулах хүсэлтэй байгаагаа ирүүлсэн. Манлайлагч лидер эмэгтэй болохоор Франц, Эсперанто хэл сурч байгаа хөдөлмөрч эмэгтэйг Дэлхийн оюуны өмчийн академийн тэргүүлэгч нар хуралдаж сар шинийг тохиолдуулан анх удаагаа Б.Болормаад "Гавьяат нийгмийн ажилтан" цол дипломоо өглөө" гэв.

Дэлхийн оюуны өмчийн академиас Ардын цолтон, Магистр, Эрдмийн зэрэг олгодог. Мөн Алтан, мөнгө, хүрэл медалиар шагнадаг ажээ.

Энэ дашрамд дуулгахад, Тус акедемийн нэрэмжит Шатрын тэмцээн нь ирэх гуравдугаар сард болох юм байна.