Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдрөөр дуучин П.Баярцэнгэл, Г.Улаанцэцэг, Анхаа, Халиун, Б.Амархүү, О.Ариунзул болон BХ, Эгшиглэн, Зоригт, Хишигдалай нар хамтран "Хайрын дуу" шоу тоглолтыг дурлалт хосууддаа зориулан тоглох гэж байна.

Шоу тоглолт энэ сарын 14-ний өдөр 20:00-23:00 цагийн хооронд "Castle" клубт болох юм. Мөн энэ үдэш 23:00 цагаас үүрийн 04.00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон "Castle клуб"-ын шилдэг DJ нарын "set"- ийг мэдрэх боломж та бүхнийг хүлээж байна.

"Хайрын дуу" шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой аж. Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдах юм байна.