Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм байна. Сар шинийн баярын өдрүүдээр хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм.

 

ААН-ын нэр

Захирал

Утас

Тээвэр зохицуулагч

Утас

Хаяг

1

"Хөлөг налайх” хоршоо

О.Загдсүрэн

99265435

Б.Бямбахуяг

99282772

Налайх 2-р хороо 52-р байрны баруун талд

2

"Алтан цөгц трейд” ХХК

Г.Баттуяа

91996472

Байгалмаа Отгонбат

91181871 96680214

БЗД 8-р хороо хилчний 23

3

"Хүдэр тулга" ХХК

Б.Алтантулга

98091999
98133993

Дуламсүрэн

98155922

ЧД 16-р хороо Согоотын 67-90в

4

"Эс Энд Эй" ХХК

С.Алтанцэцэг

99114832

Б.Бямбадорж

91914832 99904832

БЗД 14-р хороо Зүүн4 зам худалдааны төв

Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна.Утас: 323176, 326352, 321490