Сүүлийн үед цахим ертөнцөөр “Монгол” гэсэн юм бүхэнд татагдан дурладаг Америк залуугийн тухай мэдээлэл цацагдаж олныг ихэд татах болсон. Түүнийг Дастин Трилл Ноэль гэдэг. Тэрбээр дуу хөгжим, түүх, монгол үндэсний хувцас, хөөмий, монгол хэл гээд энэ залууд Монголын талаар сонирхохгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Монголчуудын уламжлалт баярыг тэмдэглэдэг болоод буй тэрбээр цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ.