Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх "Хэцүү анги" киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон.

"Атганд үлдсэн эрдэнэ" кинонд гол дүрийг бүтээхийн тулд зоригтой алхам хийж өөрийн гангараа болсон урт үсээ хусуулсан билээ. Энэ жилийн сар шинийн гоёл нь охинтой ижилссэн гангараа нь тун содон байлаа.

О:Ариун