Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд "Дурлал сүйтгэгч" инээдмийн бүтээл төрч буй талаар мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл уг киног Дооёогийн хүү Эрдэнэбулган бүтээсэн гэнэ шүү.

Энэхүү нууцыг жүжигчин А.Мөнгөнзул ийнхүү задаллаа. "Хэнтэй нь илүү адилхан бэ?.Урлагийн хүний хүүхэд болж төрөх тийм ч амар биш, хүү маань студийн сандал,машины суудал дээр ч мөн их ч унтсан даа... Тэгээд урлагаар вирустсэн. Одоо хүү маань том болж кино баг, хамт олны дэмжлэгтэйгээр анхныхаа “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” киногоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

Доёо бид хоёр өнөөдөр том болж байгаа хүүгээрээ бахархаж сууна. "PLUS" motion pictures анхны бүтээл. Хүүгийн уран бүтээлд ажилласан бүх хүмүүсд баярлалаа" гэлээ.

 

 

Тус киноны найруулагчаар Д.Эрдэнэбулган, зохиолчоор Б.Баатар, продюсераар А.Мөнгөнзул нар ажилласан бол дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Золжаргал, Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун нар тогложээ.