Өнөөдрөөс зарим томоохон сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Боса” сүлжээний дэлгүүрүүд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.

“Сансар” сүлжээний дэлгүүрүүд Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Миний дэлгүүр” шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.