МАХН Монголын Ногоон Намтай эвсэл байгуулахаар болжээ
2016/02/12
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд МАХН өөрийн байрандаа золголт зохион байгуулжээ.
Өмнөх өдөр нь буюу битүүний бөхийн барилдааны үеэр Бөхийн Өргөөний хүндэтгэлийн асарт очин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хөөрөг зөрүүлэн золгож байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр Монголын Ногоон Намын удирдлагуудыг урьсан байлаа.
Золголт эхлэх үед ийн урьсны шалтгаан тайлагдаж, МАХН МНН УИХ-ын 2016 оны сонгуульд хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монголын Ногоон Нам нь 1990 онд байгуулагдсан анхны улс төрийн намуудын нэг тул дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал нь №3-т бичигддэг.
Иймээс МАХН, МНН-ын шинээр байгуулагдаж буй эвсэл саналын хуудасны 3-т бичигдэнэ гэсэн үг. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН, МАХН эвсэхгүй нь тодорхой болсон төдийгүй АН ч МАН-ын саналын хуваалгах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонирхолгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ удаад зөвхөн өөрийн хүчээр намынхаа УИХ-ын сонгуульд оролцох санхүүжилт, зохион байгуулалтын асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон бололтой.
П.Мандах
zochin · 2016/02/13
ene teheg Enhbayriin bugsiig doloohgui bol uur hen ch nogoon namiin balaig toohgfui hudlaa erguuteed gudamjindaa jagsaad yavj baihgui bas uls turd orj Uyanga shig solioroh ni dee
Зочин · 2016/02/13
MAN -MAXN 2 ewsej orwol deer shuu dee
aagii · 2016/02/12
2-dahi shiilegdamba
Зочин · 2016/02/12
Nogoon. namiinhan. tener bnadaa. Enhbayrt. hulhiduulj. zarim. Bumylagcj. metiin. humuus. shorond. oroh. baihdaa
Зочин · 2016/02/12
Унхээр тэнэг сонголт бна ард тумэн ман -махн намыг одоо дэмжиж байхад улс торчид тэнэгтэх юм
Зочин · 2016/02/12
МАХН ч арай дэндэж байнаа. Ямар ч буурь суурь алга. МНН-ыг ашиглаад амны алчуур мэт хаяна даа.
Зочин · 2016/02/12
MAXH, MAH 2 negdehgui l bol hezee ch yalaltiig abahgui. Zadarsnaas l bolj 2012 onii songuulid aldsan shuu dee. Gants gishuuneer MAN dutaa yu, ter gantshan gishuun ni Nyamdorj. Tuuniig namaasaa zailuulahad l tanai nam battaigaar MAXH tai negdej chadna, bas yalaltiig abch chadna.