Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр болоход ердөө хоёрхон хоног үлдээд байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран "Хайрын дуу" шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих гэж байгаа билээ.

Шоу тоглолт 2-р дугаар сарын 14-ны өдөр 20:00 цагаас Монголын №1 "Castle" клубт болох юм. Тоглолтын талаарх мэдээлэл гарсан даруйд олон хүмүүст хүрч тоглолтын мэдээлэл, тасалбар зэргийг тасралтгүй асууж байсан. Тэгвэл тасалбар хэдийнээ худалдаанд гарсан бөгөөд нилээдгүй эрэлттэй байна. Иймд та бүхэн "Хайрын дуу" шоу тоглолтын тасалбараа амжиж захиалаарай. Дашрамд дурдахад залуус маань 20:00-23:00 цагийн хооронд хайрын дуунд уярч хайртай хүнтэйгээ хамтдаа нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх бол 23:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон "Castle клуб"-ын шилдэг DJ нарын "set"- ийг мэдрэх боломжтой аж.

"Хайрын дуу" шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд хайрын өдрөөр хайртай хүнээ хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжаагүй бол "Сastle" клубыг зориорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476, 88116634 дугаарын утаснаас авах боломжтой